Wednesday, February 13, 2013

орчлон ертөнц



                Гаригуудын шинж чанар
Дэлхийтэй төстэй гаригууд
Буд, сугар, ангарагийг дэлхийтэй төстэй буюу дэлхийн бүлгийн гарагууд гэнэ. Эдгээрт бусад гарагаас ялгарах хоорондоо төстэй талууд их байгаа хэдий ч өөр хоорондоо бас олон шинж чанараар ялгаатай.
                    Буд гариг
Будын гадарга сарныхтай нилээд төстэй бөгөөд цагираг хэлбэртэй нам дор газар, цар тогоо элбэгтэй. Түүн дээрх хамгийн нам дор газрын диаметр 1300 км, хамгийн том цар тогооны диаметр 200 км орчим ажээ. Уул нуруу нь “сарныхыг бодвол намхан, хэмжээ багатай. Сулавтар соронзон  оронтой.  Маш сийрэг, нимгэн агаар мандалтай. Атмосферийн даралт 2х10 атм=2x10 Па. Агаар мандалд нь гели, натри голлоно. Бага зэрэг хүчил төрөгч, ус төрөгч бий. Будын гадарга нь температур сүүдэр талдаа -173 Цельс + 427 Цельс хүрдэг.
                    Сугар гариг
Сугар нь нарны аймгийн гаригуудаас энгийн нүдэнд хамгийн тод үзэгдэх боловч бид түүний үүлэн бүрхэвчийг хардаг юм. Харин тойрон ниссэн сансрын станцаас радио долгион илгээх, мөн гадарга дээр нь аппарат буулгаж зургийн авах зэргээр Сугарын гадаргын байдлыг тодорхойлж байна. Сугарын чулуулгийн найрлага дэлхий дээрх галт уулын хүрмэн чулууныхтай төстэй. Сугарын үүлэн бүрхэвч, өтгөн агаар мандал түүний гадаргын дулааны сайн хадгалдаг. Сугарын гадаргын 60%-ыг тал газар, 16%-ыг нам дор газар, 24%-ыг өндөрлөг газар, 8%-ыг тив маягийн муж эзэлдэг. Хамгийн өндөр максвелл уул 11км. Сугарын агаарт гадарга орчмын дундаж температур +462С, атмосферийн даралт 90 атм=9*10 Па, Атмосферийн 97% нүүрс хүчлийн хий бөгөөд бага зэрэг азот, усны уур, аргон, неон зэрэг илэрдэг.
                  Ангараг гариг
Ангараг гариг улаан өнгөтэй харагддаг учир Улаан нүдэн гариг гэж нэрлэдэг. Улаан харагддаг нь түүний хөрсний найрлагатай холбоотой. Дурангаар харахад Ангараг гадаргад цайвар, хүрэн, бараан гурван өнгөтэй хэсэг тод ялгаран харагддаг.
Туйлуудын орчим харагддаг хурц цагаан өнгөтэй хэсгийн туйлын цагаан малгай гэнэ. Эдгээр нь мөс ба царцсан нүүрсхүчлээс бүтдэг. Бүх гадаргын 5/6 орчим хувийг эзлэх улаавтар өнгөтэй хэсгийг Эх газар гэж нэрлэдэг. Энэ нь Сахарын элсэн цөлтэй төстэй. Нилээд бараавтар өнгийн хэсгийн тэнгис, нуур, булан гэж нэрлэдэг. Эдгээр нь нам дор газар юм. Ангарагийн гадаргын зургийн сансрын станцаас нарийвчлан авчээ. Түүний гадарга дээр тал хөндий, цар тогоо, уулс элбэг бөгөөд Олимпийн уулс гэж нэр авсан 25 км өндөр, 600 км диаметртэй нарны аймгийн хамгийн том унтарсан галт уул байдаг. Ангарагийн хөрсний найрлага дэлхий дээрх хүрмэн чулууныхтай төстэй. Ангараг нь Фобос, Деймос гэдэг сарнаас олон дахин бага хоёр дагуултай. Ангараг дээр жилийн улирал ээлжлэн солигддог эрс тэс уур амьсгалтай, чөлөөтэй ус байхгүй. Экватор дээр нь өдөр+17С хүртэл халж, шөнө -143С хүртэл хөрдөг. Ангарагийн сийрэг агаар мандлыг даралт 0.007атм=7х10 Па. Нимгэн агаар мандал нь дулаанаа барьж чаддаггүй. Ангарагийн атмоферт нүүрс хүчлийнхий 95%, азот 2-3%, аргон 1%, хүчилтөрөгч 0.1% байна. Дэлхийтэй төстэй гаригууд дээр амьдрал байж болзошгүй гэсэн таамаглалыг эрдэмтэд гаргадаг бөгөөд одоогоор сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар хийсэн судалгаанаас тодорхой ул мөр илрүүлээгүй байна. Гэвч цаашид горьдлого тавьсаар судалсаар байна. Хэрэв ямар нэгэн ул мөр олвол энэ нь ХХI зууны агуу их нээлт болох юм.
                     Аварга гаригууд
Бархасбодь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гаригууддыг аварга гаригууд буюу Бархасбадийн бүлгийн гаригууд гэнэ. Эдгээр гариг нилээд нийтлэг талуудтай.
                     Үүлэн бүрхүүл
Огторгуйн дурангаар ажиглах гэрэл зургийг авах зэрэгт аврага гаригуудад хөндлөн судлууд харагддаг. Масс ихтэй аврага гаригуудын үүлэн бүрхэвч ийм байдаг ажээ.
                     Цагираг бүслүүртэй
Аварга гаригууд бараг бүгдээрээ гадуураа цагираг бүслүүртэй. Тэдгээрийн дотроос Санчирын бүслүүр дуранд маш тод харагддаг. Санчираас авсан гэрэл зурагаас үзэхэд 65000 км гаруй өргөн, 1000м шахам зузаан энэ бүслүүр маш сийрэг жижиг хэсгүүдээс бүтэх бөгөөд өөр хоорондоо үл шүргэх олон давхаргаас тогтдог нь мэдэгджээ. Бархасбадийн 16-19 мянган км шахам өргөн, 1,5 км зузаан бүслүүр нь 7 цагийн хугацаанд  гарагаа тойрон эргэдэг бол Тэнгэрийн ван гараг  10 гаруй цагирагаас тогтсон бүслүүртэй ажээ.
                     Маш хүйтэн
Аварга гаригууд нарнаас хол орших тул маш хүйтэн. Бархасбадийн дундаж температур -7Цельс, Санчирынх -178Цельс, Тэнгэрийн вангийнх -216Цельс, Далай вангийнх -214Цельс.
                    Соронзон чанар ихтэй  
Аварга гаригуудын зарим нь хүчтэй соронзон чанартай. Тухайлбал дэлхийн соронзон оронтой жишихэд Бархасбадийн соронзон орон 20 дахин их, Санчирын соронзон орон 3 дахин их байна.
                    Шахагдалт ихтэй
Аварга гарагууд тэнхлэгээ тойрон хурдан эргэдгээсээ болж туйл талаасааа ихээхэн шахагдаж экватораараа цүлхийсэн байдаг.
                    Агаар мандлын бүтэц
Агаар мандлын бүтцэд Устөрөгч ба Гели зонхилж байна. Санчир, Тэнгэр ван гаригт ч устөрөгч ба гели элбэг ажээ.
                      Олон дагуултай
Олон дагуултай, тэдгээр нь өвөрмөц шинж чанартай. Бархасбадийн 16 дагуулын нэг болох Ганимед бол нарны аймгийн хамгийн том дагуул бөгөөд диаметр нь 5276 км байна. мөн “Ио” дагуул дээр хэд хэдэн галт уул дэлбэрч байгаа нь илэрсэн. Санчирын том дагуулын нэг Титан голлон азотоос тогтсон зузаан агаар бүрхүүлтэй ажээ. Далай вангийн 8 дагуулын хоёр нь огторгуйн дуранд харагддаг бол үлдсэн зургааг нь хиймэл дагуулын тусламжтай саяхан нээсэн юм.   

Гаригуудын үзэгдэх нөхцөл
Аливаа гараг нар ба дэлхийтэй харьцангуй ямар байдалд байдгаасаа үзэгдэх нөхцөл нь хамаардаг. Монголчууд Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагийн хөдөлгөөн, байрлалыг одон зурхайн аргаар нарийн тооцож гаргаж ирсэн байна. дэлхийг бодвол наранд ойр оршдог. Буд, Сугар гарагийг доод гараг, наранд дэлхийгээс хол оршдогийг гадаад гараг гэнэ. Дотоод гараг Сугар нарыг тойрч байхдаа үзэгдэх дүрс хэлбэр нь ийнхүү өөрчлөгдөж харагддаг.
Дасгал
  1. Дотоод гарагийн дотоод тохиолт гэж түүний нар ба дэлхийтэй харьцангуй ямар байрлалыг хэлэх вэ? энэ байрлалд байхдаа гараг харагдах уу? Хэрэв харагдахгуй бол учрыг тайлбарла.
  2. Дотоод гараг нарнаас баруун ба зүүн тийш хамгийн их өнцгөөр байрлахын алинд нь үдэш, алинд нь үүрээр харагдах вэ?
  3. Сугарыг Үүрийн Цолмон, Үдшийн Гялаан гэж хоёр янзаар нэрлэдэгийн учир юу вэ? Буд үдэш зүүн талд, Сугар үүрээр баруун талд ажиглагдах уу? Үгүй бол яагаад?
  4. Аль ч гарагийн дээд тохиолт гэж ямар байрлалыг хэлэх вэ? Тэнд байхдаа гарагууд бидэнд харагдах уу? Үгүй бол яагаад?
  5. Гадаад гарагийн эсоэг тохиолт гэж түүний ямар байрлалыг хэлэх вэ? Тэнд байхдаа гараг хоногийн альь үед харагдах вэ?                         
Одод ба ододын систем
             Нар ба од
Нар бөмбөрцөг хэлбэртэй, диаметрээр дэлхийгээс 106 дахин их. Нарны 80%-ийг устөрөгч, 20%-ийг гели эзэлдэг. Нарны масс бүх гарагийн массаас 750 дахин, дэлхийн массаас 333000 дахин их, дундаж нягт 1,2г/см. Нарны цөмд 15 сая градус халуун байдаг ба энэ өндөр температурт ялгарсан асар их энерги нарнаас гэрэл, дулааны хэлбэрээр цацардаг байна. Нарны нягтарсан гадаргаас агаар мандал үргэлжилдэг. Тэр нь хэд хэдэн үе давхаргаас бүрдэнэ. Нарны агаар мандлын хамгийн доод давхаргыг гэрэлт мандал гэнэ. Эндээс нарны гэрэл ба дулаан цацардаг. Гэрэлт мандал дээр бараан толбууд байдаг. Толбо бол нарны гүнээс гарсан улайдмал хий гэрэлт мандал дээр гарч ирээд хөрсөн хэсгүүд юм. Гэрэлт мандлын температур 6000 Цельс бадаг бол толбын температур 4000 Цельс орчим байна. Толбо хэдийгээр халуун боловч түүнээс халуун гэрэлт мандал дээр ийнхүү бараавтар харагддаг байна. Толбын шилжилтээр нар 25-30 хоногт тэнхлэгээ эргэдгийг тогтоожээ. Гэрэлт мандлаас дээш давхаргыг өнгөт мандал гэдэг. Түүнээс улайдсан хийн үүл үе үе дээш цацагдаж байдаг. Тэр үүлийг нарны дөл гэнэ. Дөл хөрөхөөрөө  доош буцаж буух ба зарим нь огторгуйн уудам руу тасарч одно. Нарны агаар мандлын хамгийн гадна талын маш сийрэг халуун давхаргыг нарны титэм гэнэ. Наран  даарх толбоны тоо, хэмжээ, хэлбэр дүрс тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Толбоны тоо хамгийн их байх үед нарны идэжилтийн түвшин бага байна гэдэг. Нарны идэвжилтын түвшиний өөрчлөлт ойролцоогоор 11 жил тутам дахин давтагдаж байдаг. Нарны идэвхжилих байх үед дэлхийн агаар мандалд ихээхэн өөрчлөлт гардаг учир түүнтэй холбоотойгоор амьд байгальд ч зарим өөрчлөлт гардаг юм.
          Тэнгэрт хэдэн нар байдаг вэ?
Бидэнд хамгийн ойр оршдог од бол манай нар бөгөөд бусад одод бүтэц, шинж чанарын хувьд манай нартай үндсэндээ адил өөрөөсөө гэрэл цацруулдаг маш халуун хийн бөмбөрцөгүүд юм. Оддын дийлэнх хэсгийг устөрөгч болон гели эзэлнэ. Туйл дээр байгаа сайн хараатай хүнд цэлмэг шөнө 3000 орчим од харагдана. Нарийвчлан үзвэл тэнгэрийн хойд хагаст 1-р зэргийн хэмжигдэхүүнтэй од 11, 2-р нь 26, 3-р нь 88, 4-р нь 277, 5-р нь 595, 6-р нь 1919 байдаг. Иймд экватор дээр байгаа хүнд нийтдээ 6000 орчим од харагдана. Дуран авайгаар харахад бүдэг одууд нэмж харагдана. Эрдэмтэд орчин үеийн  дуран авайн чадвар хүрч байгаа хязгаарын дотор 10 000 000 000 000 000 000 000 орчим од байна гэж тоооцоолсон байна.
Дасгал
Хүн секунд тутамд тасратгүй 1000 од тоолсон гэвэл 50 жилд хэдэн од тоолох вэ? 
             Тэнгэрийн одод биднээс хэр хол байдаг вэ?
Дэлхийгээс хамгийн ойр од болох нар хүртлэх зай 150 000 000 км гэдгийг бид мэднэ. Энэ зайг гэрэл 8 минут орчим хугацаанд туулна. Гэрэл нэг бүтэн жил явах зай 9,5х10 км. Үүнийг нэг гэрлийн жил гэдгийг бид мэднэ. Наранд хамгийн ойр од болох өмнөд хаалганы ордны Гялаан од 4,3 гэрлийн жилийн зайд байдаг.
             Одны бөөгнөрөл гэж юу вэ?
 Одод хэдэн зуу, мянгаараа харилцан таталцаж бөөгнөрөл үүсдэг. Оддын бөөгнөрөлийг энгийн нүдээр харахад цөөн хэдэн од харагдаг ч дурангаар харахад маш олон одноос тогтсон нь харагдана. Бөмбөрцөг ба сарнимал хэлбэртэй бөөгнөрөл элбэг юм. Бөмбөрцөг бөөгнөрөл нь нэгэн од мэт андуурагдаж харагддаг тул маш хүчтэй дурангаар доторх оддыг нь ялгаж хардаг. Одоо 100 гаруй ийм бөөгнөрөл нээгдээд байна.
             Тэнгэрийн нарнууд ямар хэмжээтэй байдаг вэ?
Одоо хэмжээний хувьд янз бүр. Одоо мэдэгдэж байгаа оддын дотроос хамгийн том нь болох Тэнгэрийнгох гэдэг од нарнаас 1100 дахин том бол нейтрон одны диаметр 20 км хүрдэг. Одод массын хувьд хоорондоо онцын ялгаагүй. Хамгийн их масстай одны масс нарныхаас 100 дахин их байхад хамгийн бага нь нарныхаас 20 дахин бага байна. Оддын нягт харилцан адилгүй. Аварга одны нягт тасалгааны агаарынхаас 1000 дахин бага байхад цагаан одой одны нягт 100 дахин их байна. Нейтрон одны нягт маш их.

               Зарим одны гялалзалт өөрчлөгддөг. Энэ ямар учиртай вэ? 
Оддыг харахад өнгө нь хувьсаж жирвэлзэж харагдддаг. Энэ нь дэлхийн агаар мандлын нөлөө юм. Харин зарим одны галалзалт нь сар жилийн хугацаанд ихсэж байдаг. Энэ нь одон дотор явагдах процесстой холбоотой. Ийм одыг хувьсах од гэнэ. Мөн бие биеэ тойрч эргэдэг хос од байдаг. Хэрэв ийм однуудын гялалзалт өөр өөр бол бага гялалзалттай нь наад талдаа гарах үед бүдгэрч, хоёулаа харагдах үед тодорч харагддаг.

               Тэнгэрийн зарим эрхэс дуранд бүдэг сарнисан харагддаг. Энэ юу вэ? Од мөн үү? 
Нүдэнд толбо мэт харагддаж байгаа тэнгэрийн эрхэс нь сарнисан тоосонцороос тогтсон мананцар юм. Ойрхон байгаа одны гэрлийг ойлгож сарниулан тод харагдаж байгаа мананцар нь гэрэлт толбо мэт харагддана. Харин холын одны гэрлийг халхлан өөртөө шингээж байгаа нь бараан өнгөтэй харагддаг. Мананцар бол од биш. 
                 Галактик гэж юу вэ? 
Маш олон од, мананцарууд, одны бөөгнөрлүүдээс одны аймаг буюу галактик тогтдог. Бидэнд харагдаж байгаа бүх од бол манай галактикийн одод юм. Манай галактик нийтдээ 100 тэрбум гаруй од, олон тооны одны бөөгнөрлөөс тогтоно. Цэлмэг шөнө тэнгэрийг бүслэн ороосон мэт харагдах цайвар зурвасыг монголчууд Тэнгэрийн заадас гэж нэрлэдэг. Грекд түүнийг “Сүүн зам” гэнэ. Галактик гэдэг үг нь грекийн galaktikos – сүүн гэсэн үгнээс гаралтай.  
Том галактикууд хэдэн триллион /1000 тэрбум/ одтой байдаг. Орчин үеийн багажаар бүртгэсэн хамгийн холын галактик 10 тэрбум гэрлийн жилийн зайд байна. 
Манай галактикийн дийлэнх од “Тэнгэрийн  заадас”-т  байрласан байдаг. Манай нарнаас галактикийн төв хүртлэх зай 32000 гэрлийн жил, Галактикийн урт 100 000 гэрлийн жил. Манай галактиктай хэмжээгээрээ нилээд ойролцоо, бидэнд хамгийн ойр оршдог галактик бол Адаг чуулганы галактик юм. Тэр биднээс 2 сая гэрлийн жилийн зайд байдаг. Адаг чуулганы ордод бүдэг толбо мэт харагддаг энэ галактикийг энгийн нүдээр илрүүлж болно.